tolgoi

Saturday, December 19, 2015

Монгол үсгээр бичсэн эхийг шинэ монгол үсэгт буулгах асуудалд

(Д.Нацагдоржийн зохиолын жишээгээр)

Ч.Жачин “Гурван – Эрдэнэ” БДС

Түлхүүр үг: Монгол үсэг, шинэ үсэг, монгол
                     үсгээс шинэ үсэгт буулгах, гар
                     бичмэл, хуулбар эх, хэвлэмэл эх
                     бичгийн найруулга, ярианы найруулга
Монгол үсгээр зохиогчийн бичсэн гар бичмэл эх болон хуулбар, хэвлэмэл эхийг шинэ  үсэгт буулгаж нийтлэх ажил сүүлийн дал гаруй жил хийгдэж багагүй туршлага хуримтлагдсан боловч зөв бурууг ялган үзмээр цөөн асуудал байна. Тухайлбал, Дашдоржийн Нацагдоржийн зохиолыг монгол үсгээс шинэ үсэгт буулгахдаа “Зохиолчийн хуучин монгол үсгээр бичсэн “буй”, “ажээ”, “ажгуу”, “байжухуй”, “байнам”, “амой” гэх мэтийн үгнүүдийг ихэвчлэн “байна” гэж шинэ үсгээр буулгасан нь тохирох газар байвч бас тохирохгүй газар аль олонтаа тааралдаж байна. Үүний нэгэн адилаар “атал” гэдгийг дандаа л –“байтал” гэж “хэмээгч” гэснийг “гэгч”, “авч” гэснийг “боловч”, “бүлгээ” гэснийг “билээ” болгон шинэ үсгээр буулгаад байх ууГэтэл хуучин үсгээр ч тэр, шинэ үсгээр ч тэр, “буй”, “ажээ”, “ажгуу”, “амой” гэх мэтийн үгсийн зэрэгцээгээр “байна” гэдэг үгийг бас бичиж болдог. Энэ нь “гэгч”, “боловч”, “билээ” гэсэн үгийн хувьд ч ялгалгүй хамаарна. Ийм болохоор зохиогч дандаа л “байна”, “билээ” гэдэг хоёрхон үг хэрэглэхийн оронд өөр бусад үгнүүд сонгож авсныг ч шинэ үсгээр буулгахдаа хадгалан үлдээх нь зүйтэй юм.

Шүлэг бол айзам хөг тохирсон яруу сайхан цогц учраас хуучин үсгээр байгаа “хэмээгч” гэснийг “гэгч” мэтийн үгээр сольсноос үүдээд зөвхөн мөрийн үеийн тоо өөрчлөгдөөд зогсохгүй, бас зохиогчийн бичсэн үгийг түүний бичээгүй үгээр солих нь зохиогчийн санааг гажуудуулж, үүнээсээ үүдээд заримдаа утгын алдаанд ч хүрэх нь байдаг”. (2,30)  

Монгол үсгээс шинэ үсэгт буулгахад утга болоод найруулгын ямар нэг алдаа гаргахгүйн тулд тухайн үг, нөхцөлийг монгол үсгээр бичсэн дуудлагаар эсвэл, орчин цагийн утга зохиолын хэлний дуудлагаар буюу шинэ үсгийн дүрмээр буулгахын аль нэгийг сонгосноор утга, найруулгын ялгаа гарч буй эсэхийг нягтлан үзэх хэрэгтэй. Бидний ажигласнаар бол, зохиолчийн бичгийн найруулгаар бичсэн, ихэнхдээ яруу найраг, хүүрнэл зохиолын эхийг (өгүүлбэрийг) монгол үсгээс шинэ үсэгт буулгахдаа зарим үг, нөхцөлийг монгол үсгээр бичсэн дуудлагыг баримталж, харин зохиолчийн ярианы найруулгаар бичсэн, ихэнхдээ яруу найраг, хүүрнэл зохиолын ярианы найруулгаар бичсэн хэсэг болон жүжгийн зохиолын эхийг шинэ үсэгт буулгахдаа шинэ үсгийн дүрмийг баримталбал зохиогчийн бичсэнийг гажуудуулахгүй байна. Үүнийг тодруулан авч үзье. 

Нэг. Монгол үсгээр бичсэн үгийн язгуур,
дагаврыг шинэ үсэгт буулгах нь
Монгол үсгээр бичсэн үгийн язгуур, дагаврыг шинэ үсэгт буулгахдаа орчин цагийн дуудлагаар нь буюу шинэ үсгийн дүрмээр буулгаж хэвшсэн байна. Гэтэл 2006 онд БСШУЯ, МЗЭ-ээс эрхлэн гаргасан “Дашдоржийн Нацагдорж, Бүрэн зохиол” гурван дэвтэр номын тэргүүн болон дэд дэвтэрт Д.Нацагдоржийн гар бичмэл эхээс зохиолыг нь монгол үсгээс шинэ үсэгт буулгахдаа зарим үгийг шүлэгт толгой холбох зорилгоор монгол бичгийн дүрмийг баримтлан буулгасан аж. Жишээлбэл:
... Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц буй?
Ягунда /юунд/ манай ертөнцөд захиа үл илгээмүй чи? /I-87/
 Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном
Агула /уул/, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн буй?
Шинэ ертөнцийн байдлаар мандан бүхий хувьсгалт улсыг эсэргүүцсэн
Шинухай /шунахай/ харгис шар хар феодалуудыг шастир түүхэн дор занасугай /I-99/
Шинэ боловсролоор хүмүүжсэн залуу оюутан асан
Шигум /шугам/ замыг алдаа үгүй шударга хувьсгалч асан /I-98/
Агудам /уудам/ талыг үзэх үгүй
Агудам /уудам/ газар явах үгүй
Агуу ухаан минь битүүрч
Агур /уур/ омог минь нэмэгдэнэ /I-115/
Инагш чинагш дэгдэн
Малчин хүнийг баясуулдаг /I-124/
Боловсон эмнэлгийг шүтэж
Эгүридэ /үүрд/ эрүүл яв /I-139/
Эбэдчитэй /өвчтэй/ хүн дээр очив
Эмч доктор гарав /I-141/
Эрүүл гоёмсог царай эрүүл чийрэг бие
Эгүн дор /үүнд/ дурлах үгүй хүн хаана байх буй! /I-147/
Эбэдчин /өвчин/ хэмээх дайсан үгүй аваас
Эбүгэд /өвгөд/, эмгэд, нялхас хүүхэд яахин хагацна /I-147/
Арван жилийн харанхуй
Агушги /уушги/ зүрхийг бачимдуулна /I-153/ гэх мэт
            Монгол бичгийн дүрмээр шинэ үсэгт буулгасан энэ мэт үгийг ажиглахад “Яруу найргийн хувьд толгой холбоц, хэм хэмнэлийг аль болохоор эвдэхгүйг хичээ...” /3, 12-13/-сэн ололт бус харин зохиолыг уншихад төвөгтэй, ойлгоход хүндрэлтэй, яруу бус болгосон байна. “Алтан” гэдэг үгтэй “Агула” гэдэг үг “А” үсгээр /авиагаар/ толгой холбосон мэт боловч “уул” гэдэг үг “ус” гэдэг үгтэйгээ хоршсоныг бас харгалзвал зохино. Шүлэгт толгой холбох нь ганц авианы асуудал бус бөгөөд Д.Нацагдорж ч гэсэн шүлэгт ганц авиагаар толгой холбохыг чухалчилдаггүй, холбох өөр олон арга хэрэглэдэг байсныг тэмдэглэх хэрэгтэй. Иймд монгол үсгээр бичсэн энэ мэт үгсийг шинэ үсэгт буулгахдаа шүлэгт толгой холбох ганц шалтгаанаар монгол бичгийн дуудлагыг баримтлах нь зохимжгүй бөгөөд үгийн язгуур, дагаврыг орчин цагийн утга зохиолын хэлний дуудлагын дагуу шинэ үсгийн дүрмээр буулгах нь зөв хэмээн үзэж байна. Гэхдээ бичгийн найруулгаар бичсэн эхэд буй “а-”, “хэ-”, “бү-” язгууртай үгсийг монгол үсгээс шинэ үсэгт буулгахдаа монгол үсгээр бичсэн дуудлагыг баримтлан буулгана. Жишээ нь:
Өлзийт өвчин хэмээгч /I-182/
Борлосон нүүр нь хөрстэй агаад өнгөтэйгээр үзэгдэж
Сортгор нүд нь сэргэлэн бөгөөд цогтойгоор гэрэлтэнэ /I-63/
            Зарим тохиолдолд монгол бичгийн дүрмийн дагуу дуудах нь хүндэтгэлийн утгатай болдог тул уул үгийг шинэ үсэгт буулгахдаа монгол бичгээр унших дуудлагыг баримтлан буулгана. Жишээ нь:
Найман амт бүрдэгсэн
Орхон Тамирын ус нь
Зуны гурван сард нь
Зүйтэй сайхнаар ганхана (“Дуртмал” дуунаас)

Хоёр. Утга нь салаалсан буюу салаалж байгаа
үгсийг монгол үсгээс шинэ үсэгт буулгах нь
Тогтворгүй “n”-тэй үгс, зарим даган чимэх үгс зэргийг монгол үсгээс шинэ үсэгт буулгахдаа монгол үсгийн дүрэм, эсвэл шинэ үсгийн дүрмийг баримтлан бичсэнээр утга ялгаж буй эсэхийг нягтлан үзэх нь чухал байна.

2.1. Тогтворгүй “n”-тэй үгсийг шинэ үсэгт буулгах нь
Орчин цагийн утга зохиолын хэлэнд “n”-тэй, ”n”-гүйгээрээ утга нь ялгардаг үг цөөнгүй бий. Жишээлбэл, сумны зэв, сумын төв гэх мэт.  “Хэлэнд буй энэ бодтой ялгааг монголын хуучин бичгийн зөв бичих дүрмээр ялгаж бичих ямар ч бололцоогүй юм. Жишээлбэл, ... сүүлний үе, сүүлийн үе гэх мэт “n”-тэй, ”n”-гүйгээрээ өөр өөр утгыг илтгэх үгсийг ижил хэлбэрээр /сэгүл-үн/-ээр бичдэг билээ”. /1, 58/. Ийм учраас монгол бичгээр бичсэнийг шинэ үсэгт буулгахдаа “n”-тэй бичсэн тохиолдол бүрийг “n”-тэй буулгах боломжгүй. Жишээлбэл,

Модон ба ногооны амьсгал тунгалаг агаар лугаа хослон үнэртэнэ /I-57/
Холхи газраас гялалзан харагдах өнгөт одон оо!
Хязгаар үгүй огторгуйн дунд зугаалсан олон улаан очин оо! /I-87/
Үйлдвэрчин ард хэмээгч
Түүнийг бүтээх хүчин ээ /I-139/

Ламбугайн нулимсан /I-222/ гэх мэт өгүүлбэр, холбоо үгэнд орсон “одон”, “очин”, “хүчин”, “нулимсан” гэсэн үгсийг “n”-тэй бичих шаардлагагүй юм. Харин “ерөнхийлөгч одон зүүж өгөх...”, “ирэн очин байх”, “хэн нэгэн хүчин хийх”, “Ламбугайн нулимсан шүлс” гэвэл эдгээр үгийг “n”-тэй бичих шаардлагатай болно. Учир нь “хүч”, “хүчин” “од”, “одон” гэх мэт үг “n-тэй, “n”-гүйгээрээ утга ялгаж байна. Тухайлбал, “од” гэдэг нь од эрхэс, “одон” гэдэг нь одон тэмдэг гэсэн утгатай, “хүч”гэдэг нь:
  I. 1.    Аливаа юмны хөдлөх, үйлдэх чадал, ид, тэнхээ тамир, хүч чадал, хүч сорих
2.    Цэргийн чадал, сүр, зэвсэгт хүч
3.    Энэрэл хайр, ач хүч, түших хүч
4.    Хөдөлмөр, хүч хөдөлмөр
5.    Амьтны тарга, хүч тарга, хүч нэмэх
6.    Идэвх, идэвхтэй үйл ажиллагаа, хүчин төгөлдөр
7.    Хүн, ажилчин, боловсон хүчин
8.    Эмэгтэйчүүдтэй хүчирхэн явалдах

  II.  Хүч. Исгэлэн, хүч орох, хүчтэй

            ХүчтэйI. 1. хүч чадал бүхий чийрэг хүчтэй хүн
      2. хүн бүл сайтай
                              3. тарга тэвээрэг сайтай
      4. ид чадал ихтэй, хүчтэй эм
      5. түшиг тулгуур сайтай   
ХүчтэйII. 1. Исгэлэн, хүч бүхий, хүчтэй тараг

Хүчингүй идэвх төгөлдөр биш, хүчингүйд тооцох
Хүчинтэй идэвх төгөлдөрхүчинтэй болох /Я.Цэвэл. Монгол хэлний товч тайлбар толь, УБ. 1966, 751-753 дахь тал/ гэх зэргээр утга ялгарч байна.
Монгол бичигт “n”-тэй бичдэг үгийг утга ялгасан тохиолдол бүрээр нягталж од, одон, дуу, дуун, хүч, хүчин гэх мэтээр “n”-тэй “n”-гүй хоёр янзаар буулгахын дээр утга ялгахгүй “n”-тэй үгийг “n”-гүйгээр “нулимс”, “оч” гэх зэргээр шинэ үсэгт буулгах нь зохимжтой.
Монгол бичигт тэмдэглэгдсэн үсгийн дуудлага нь орчин цагийн утга зохиолын хэлэнд өөрчлөгдсөн  ү{ni  /шөнө/,   үLrQi /шүрши/ гэх мэт үгийг “сөнө”, “сүрч” /... өдөр бүр усан сүрчинэ    /I-169/ гэхгүй, дуудлагаар нь “шөнө”, “сүрших” гэж буулгах нь зөв юм. Харин “сүрчих” гэдэг үгээс утга ялган үүссэн сүрчиг /үнэртэй ус/ гэдэг үг бас бийг тэмдэглэх хэрэгтэй.
Монгол бичигт дүрс ялган бичдэг qariyal-tai(хараал-тай), qariyaltai (хараа-лтай) гэх мэт үгийг шинэ үсэгт зөв буулгахад нэн төвөгтэй байна. Хараал-тай гэхэд “хараал” гэдэг нэр үгэнд хамтрахын тийн ялгалын “–тай” нөхцөл залгаж үүссэн байж болохын дээр тэмдэг нэр бүтээх “–тай”дагавар залгаж бас болно. Харин “хараа”-гэдэг үйл үгэнд “–лтай” гэсэн мөн тэмдэг нэр үүсгэх дагавар залгаж болох билээ. Энэ үг Д.Нацагдоржийн зохиолд бий.
            Д.Нацагдоржийн “Соёлыг гайхав” өгүүллэгийн эхний өгүүлбэр нь (зохиолчийн гар бичмэлээр):
qabur-un qurQa naran-dur ebLl-Ln qungдarlaдsan Аasu qayilaHu (qailHu) дaHar-un k{rLsL-yiQigigtegLlLn (QigigtLgLlLn) {skL t{ljikL noдun-dur (noдuд-a) үim-e-yi {gkLi-anu sayiүiyaltai bolbaАu, tergeАi lubsang-un Hun-u qalaдun-dur k{lLsL-ben ursaqaHu (urusqaHu) ebLl-Ln kLyiten-dLr quraдu-ban (huruдu) k{ldLgeHL (k{ldegeHe) oluдsan maдu дutul- i үibqayidan dLgLrgekLi-anu qariyaltai. гэж байх бөгөөд төгсгөлийн qariyaltai гэдэг үгийг шинэ үсэгт буулгахдаа ямагт “хайрлалтай” /I-241/ гэж буулгасаар иржээ. Зүй нь цас хайлж, өсөх төлжих ногоонд шим өгөх нь сайшаалтай боловч цас, шавар Лувсангийн гутлыг шавхайдан дүүргэх нь хэцүү байсан тул Лувсанд цас, шаврыг хараамаар байсан аж. Хэрэв “хайрлалтай” гэвэл Лувсангийн гутлыг хайрлах болчихно. Нэгэнт зохиолд “хайрлалтай” гэж бичээгүй, sayiүiyaltaiгэсэнтэй эсрэгцүүлж qariyaltai гэж бичсэнийг шинэ үсгээр “хараалтай” буюу “хараа-лтай” гэж буулгахын зэрэгцээ “хараамаар” эсвэл “хараагууштай” гэсэн тайлбарыг уг үгэнд дагалдуулж болох юм.
            Монгол бичгээр “-ва”, “-вэ” гэж бичдэг болзон батлах утгатай дагаврыг шинэ үсгээр “-ваа”, “-вээ”, “-воо”, “-вөө” гэж буулгана. Жишээ нь: хэрвээ, аливаа

2.2. Даган чимэх үгсийг шинэ үсэгт буулгах нь

            Монгол бичгээр bui(a)дsan”, ”(a)дsanHu гэж бичсэнийг “бэ”, “вэ”, “сан”, “санж” гэх зэргээр эдүгээ нэгэнт хэлж, бичиж хэвшсэний дээр, монгол бичгээр “Lgei”  хэмээн өмнөх үгээс нь саланги бичдэг даган чимэх үг орчин цагийн утга зохиолын хэлэнд дагавар болсон бөгөөд  өмнөх үгтэй нь нийлүүлж “L” эгшгийг нь гээж хэлж, бичиж хэвшсэн тул,

Энэхүү дэлхий юутай тааламжтай буй  /I-63/

... хойноос ирж буй хүүхэн хайхрал үгүй байгаад хариу үгүйойртохуй

         “Соёлыг гайхав” өгүүллэгийн
 гар бичмэлийн зураг 
(эхний өгүүлбэр)

  
“Хүүе яадаг билээ? Хүрээд ирэв. Халдаг балдаг
Хаашаа хүн буй? /I-80/”

Олон жил дор зүтгэсэн гавшгай ажилчин асан
Одоогийн шинэ монголын нэгэн удирдагч асан /I-98/

Сургууль боловсролын газар асанж
Соёлын тарилгыг үйлдсэн асанж /I-140/
гэх зэргээр “буй”, “үгүй”, “асан”, “асанж” гэж бичих нь баймж утгыг бүдгэрүүлэн будилуулж байна. Тухайлбал, “тааламжтай буй” гэхэд “тааламжтай” гэсэн утгыг гүнзгийрүүлсэн баймж утга нь суларч байгаа бол “ажилчин асан” гэхэд “ажилчин байсан” гэсэн ерийн утга гаргахад хүрч бахархсан нэмэлт баймж утга нь алдагдаж байна. Иймд “тааламжтай вэ”, “санагдахгүй”, “хайхралгүй”, “хариугүй”, “хүн бэ”, “ажилчин сан”, “удирдагч сан”, “газар санж”, “үйлдсэн санж” гэж буулгах нь зөв болно.
            Монгол бичгээр”agsan” гэж бичдэг “а” язгууртай үгийг шинэ үсгээр “асан” гэж бичээд ямар нэг алба, хэргийг хашиж байгаад больсон гэдэг утга илтгэж байгаа бол, “агсан” гэж бичээд нас барсан гэдэг утгыг илтгэж байгаа билээ. Жишээлбэл, “дарга асан” гэвэл дарга байсан, “Дамба агсан” гэвэл нас нөхөчсөн Дамбын тухай хэлж буй нь ойлгогдох болжээ.
            Монгол бичигт “Lgei гэж бичдэг бие даасан үг, орчин цагийн утга зохиолын хэлэнд мөн бие даасан үг хэвээр байгаа бол шинэ үсэгт “үгүй” гэж буулгана. Жишээ нь:
Сэтгэлийн мянган зовлонг
Сэргээх юм үгүй (юм) гэж үү??? (I-186)
            Монгол бичигт “-дadui”, ”-gedLi” гэж бичдэг цагт нэрийн үгүйсгэл нөхцөлийг шинэ үсэгт “-аагүй”, “-ээгүй”, “-оогүй”, “-өөгүй” гэж буулгана. Жишээ нь:
Үзэгдээгүй юм (I-258)
“-дadui”, ”-gedLi” нөхцөл нь нэмэлт утга илтгэх үүрэгтэй болон үг бүтээх дагавар болсон бол   “-аадуй”, “-ээдүй” гэж буулгана. Жишээ нь: Ирээдүй

Гурав. Зарим нөхцөлийг монгол үсгээс
шинэ үсэгт буулгах нь
            Монгол үсгээр бичсэнийг шинэ үсэгт буулгахад хамгийн төвөгтэй нь нэр, үйлийн нөхцөлүүдийг буулгах нь юм. Өөрөөр хэлбэл, үгийн нөхцөлийн хэсэг нь хамгийн их хувьссан аж. Жишээлбэл, монгол үсгээр “-aАa”, “-eАe гэж бичдэг байсан нь орчин цагийн дуудлагаар   “-аас”, ”-ээс”, ”-оос”, ”-өөс” болсон аж. Энэ мэт өөрчлөлтийг шинэ үсэгт зөв буулгах нь чухал.

3.1. Нэрийн нөхцөлийг шинэ үсэгт буулгах нь
Монгол үсгээр бичсэн нэрийн нөхцөлүүдийг шинэ үсгээр буулгахад ихэнхдээ шинэ үсгийн дүрмийг баримтлах боловч тодорхой утга илэрхийлж байгаа нөхцөлүүдийг монгол үсгээр бичдэг байдлаар нь шинэ үсэгт буулгах нь эхийн утга санааг гажуудуулахгүй. Жишээлбэл, дотночлон хамаатуулах утгатай -yuдan-yLgen гэсэн нөхцөлийг “юугаа(н)”, “юүгээ(н)” гэж буулгана. Жишээ нь:

Өвдөг юугаа(н) сөгдөөд
Өөрийнхөө ижийг хөхдөг /III-127/ гэх мэт

 Хүчлэх утгатай -/y/a, -/y/e нөхцөлийг монгол бичигт бичдэг дүрмээр нь шинэ үсэгт буулгах нь мөн утга гажуудуулахгүй. Жишээ нь:

Хажууд нь суун чагнахуйяа үнэхээр тааламжтай /I-258/

Нэгдүгээр биеийн “-mani нөхцөлийг “маань” гэж буулгана. Жишээ нь; ах маань гэх мэт.
Оршихын утгатай “-а” нөхцөлийг шинэ үсэгт ихэнх тохиолдолд “-аа”, “-ээ”, “-оо”, “өө” гэж буулгах боловч зарим нэг тохиолдолд орчин цагийн утга зохиолын хэлэнд дуудагдахгүй болсон тул шинэ үсэгт буулгахдаа тэмдэглэхгүй байж болно. Жишээ нь:

Хол газар одсон харгуй дардан замууд /III-71/

Энэ өгүүлбэрт орсон “газар” гэдэг үгийг монгол үсгээр “дaHar- a гэж бичсэн боловч “газраа” гэж бичих шаардлагагүй бөгөөд орны утгыг тэг бүтээвэр нь илэрхийлнэ.
Өгөх оршихын тийн ялгалын “-tur”, “-tLr”, “-dur”, “-dLr нөхцөлүүдийг “-д” буюу “-т”, хамтрахын тийн ялгалын “-luд-a”,”-lLge нөхцөлүүдийг “-тай”, ”-тэй”, ”-той” гэж буулгана. Жишээ нь: horin dLrben Аaд tutum-dur bolju bui...” /III, 23/ гэж бичсэнийг “хорин дөрвөн цаг тутамд болж буй...” гэж буулгана.
Тухайн үгэнд “-tur”, “-tLr”, “-dur”, “-dLr” нөхцөлийг залгаснаар ямар нэг нэмэлт утга илтгэж байвал эдгээр нөхцөлийг шинэ үсэгт “-дор” хэмээн буулгаж болно. Жишээ нь: монгол үсгээр nom-dur m{rgLmL гэж бичсэнийг шинэ үсгээр “ном-дор мөргөмүү” гэж буулгана.

3.2. Үйлийн нөхцөлийг шинэ үсэгт буулгах нь
Үйл үгийн нөхцөлүүдээс “-mui”,”-mLi нөхцөлүүдийг  “–на”, “-нэ”, “-но”, “-нө” гэж,            “-Аuqui”, “-АLkLi нөхцөлүүдийг “-жээ”, “-чээ” гэж, “-basu”,”-besL нөхцөлүүдийг “-вал”, ”-вэл”, ”-вол”,   “-вөл” гэж  шинэ үсгээр буулгах боломжтой. Харин          “-nam“-nem нөхцөлүүдийг “-нам”, ”-нэм”, ”-ном”, ”-нөм” гэж, “-mu”, ”-mL нөхцөлүүдийг       “-муу”, “-мүү” гэж, “-r-a”, ”-r-e нөхцөлүүдийг  “-аар”, ”-ээр”, ”-оор”,    ”-өөр” гэж, “- yu”,”-yLнөхцөлүүдийг “-юу”,      ”-юү” гэж шинэ үсгээр буулгана. Тухайн үгэнд “-basu”,”-besLнөхцөлийг залгаснаар ямар нэг нэмэлт утга, өнгө аяс илэрхийлж байвал шинэ үсэгт “-ваас”, “-вээс”, “-воос”, “-вөөс” гэж буулгана. Жишээ нь:
Эсэргүүг сонсвоос (I-99)
Харин өнгөрсөн цагийн “-lug-a“-lLg-e нөхцөлүүдийг “-лаа”, ”-лээ”, ”-лоо”, ”-лөө” гэж буулгана. “-лугаа”, “-лүгээ” гэж буулгах нь тохиромжгүй. Жишээ нь:
“Лам нар, оточ нар ман дор яасан их өршөөлтэй байлугаа”. /I-177/ гэж буулгахгүй,
“Лам нар, оточ нар маньд яасан их өршөөлтэй байлаа” гэж буулгана.
Үйл үгийн өнгөрөөд, байнга буй цагийн утга заах “-bai”, “-bei” нөхцөлийг шинэ үсэгт   “-вай”, “-вэй”, “-вой” гэж буулгана. Жишээ нь:
Энэ шөнө дороо хонохыг нэгэнт шийдвэй. (I-231)

Дүгнэлт:

Энэ бүхнээс үзвэл, монгол үсгээр зохиол бүтээлээ бичиж туурвисан зохиолчийн санааг гажуудуулахгүй, хэмнэлийг алдагдуулахгүйгээр орчин цагийн монгол утга зохиолын хэлний зөв дуудах, бичих зүйн дүрэм, хэм хэмжээг алдагдуулахгүйгээр монгол үсгээс шинэ үсэгт буулгахын тулд монгол үсгээр бичсэн үг нөхцөлийг шинэ үсэгт буулгах дүрмийг эхлээд нарийвчлан тогтоож нэг мөр болгох шаардлагатай байна. Энэ дүрмийнхээ үндсэн дээр монгол үсгээс шинэ үсэгт буулгавал, эргээд шинэ үсгээс монгол үсэгт хөрвүүлэхэд ч алдаа мадаг гарахгүй байх үндэстэй.  

Ном зүй:
1.    Ч.Жачин. Д.Нацагдоржийн гар бичмэлийн нэгэн онцлог, Хэл зохиол судлал XXIY, УБ., 1990
2.    С.Лочин. Д.Нацагдоржийн зохиолын эх бичгийн судлалын асуудалд УБ. 1984.
3.    Д.Цэдэв. Дашдоржийн Нацагдоржийн “Бүрэн зохиол”-ын учир. Д.Нацагдорж Бүрэн зохиол 1, 2006 он
Эх хэрэглэгдэхүүн
I.              Д.Нацагдорж. Бүрэн зохиол 1, Оршил, удиртгал бичиж, тайлбар, ном зүй үйлдэн хэвлэлд бэлтгэсэн Д.Цэдэв, 2006 он
II.            Д.Нацагдарж. Бүрэн зохиол 2, Оршил, удиртгал бичиж, тайлбар, ном зүй үйлдэн хэвлэлд бэлтгэсэн Д.Цэдэв, 2006 он
III.           Д.Нацагдорж. Бүрэн зохиол 3, Удиртгал, тайлбар бичиж хэвлэлд бэлтгэсэн: Академич Х.Сампилдэндэв, Доктор профессор С.Лочин, Ч.Жачин, А.Очир, УБ., 2006



Abstract
The presentation addresses the issue of Mongolian old script interpretation to the new script.
In particular:
-       To interpret the roots and suffixes written in Mongolian script to the new script.
-       To interpret homonyms written in Mongolian script to the new script.
-       To interpret some suffixes to the new script.
The presenter proposed an idea to interpret word roots and suffixes by modern literature language pronunciation in new script rules in interpreting text written on Mongolian old script. For example:
            in Mongolian script:  ebedčin, bui
            in new script: өвчин, вэ etc.
Whereas, in interpreting words with transient “n” from Mongolian script to new script it’s proposed to interpret two different variations with “n” and without “n”, if the word has different meanings with “n” and without “n”.  For example:
            in Mongolian script:  kLQL
            in new script: хүч (power) etc. хүчин (personnel)
It is stated that noun and verb suffix interpretation rules should be fixed at once by each suffix in interpreting from Mongolian script to new script.  For instance:
In Mongolian script
Interpreting to new script
Example
yuдan, yLgen
юугаа(н), юүгээ(н)
ах юугаа, өвдөг юүгээ
y(a)-y(e)
-яа, -еэ
донгодхуйяа
-a, -e
-аа, ээ, -оо, -өө
газраа, газар
-tur, -tLr, -dur, -dLr
-д, -т, -дор
авдарт, номд, ном дор
-lug-a -lLge
-тай, -тэй, -той
авдартай, номтой
-mui, -mLi
-на, -нэ, -но, -нө, -муй, -мүй
ирнэ, очно, ирмүй, очмуй
-Ququi, -QLkLi
-жээ, -чээ
иржээ, гарчээ
-basu, -besL
-ваас, -вээс, -воос, -вөөс,
-вал, -вэл, -вол, -вөл
ирвээс, очвоос, ирвэл, очвол
-nam, -nem
-нам, -нэм, -ном, -нөм
ирнэм, очном
-mu, -mL
-муу, -мүү
ирмүү, очмуу
-r-a, -r-e
-аар, -ээр, -оор, -өөр
сураар, ирээр
-yu, -yL
-юу, -юү
ирюү, очюу
-luд-a, -lLge
-лаа, -лээ, -лоо, -лөө
ирлээ, очлоо
-bai, -bei
-в, -вай, -вэй, -вой
хийв, хийвэй

In order to interpret text written in Mongolian script to the new script, not distorting the Mongolian script using writer’s message and missing rhythm, not distorting the writing and pronunciation rules and norm of modern Mongolian literature language,  it’s necessary to determine a rule,  how to interpret suffixes and words written in Mongolian script to new script, clearly in detail.  If texts are interpreted from the Mongolian script to the new script founded in these rules, it’s also profound to assume that there will be no mistake in interpreting text from the new script to the Mongolian script.

No comments:

Post a Comment